Би өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд өөрийгөө төгс, мундаг ажилласан гэхгүй. Зарчмаа сайн барьж, сэтгэлээрээ зүтгэсэн.

Gariin useg-01

УИХ гишүүн Дамбын Батлут

Танилцуулга

Ерөнхий мэдээлэл

Овог, нэр: Дамбын БАТЛУТ
Төрсөн огноо: 1974.08.19
Төрсөн газар: Архангай аймгийн Хашаат сум
Боловсрол: Орхон аймгийн Ерөнхий боловсролын V дунд сургууль (1992); ШУТИС-ийн харьяа Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургууль, Инженер (2004); Удирдлагын академи, Төрийн удирдлага (2007);
Улс төрийн хүчин: Монгол Ардын Нам
Ажилласан байдал: “Эрдэнэт хивс” ХХК, Туслах ажилтан (1994-2000); “Дэлхийн Зөн Монголд” олон улсын байгууллага, Гүйцэтгэх захирал (2003-2006); Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Мэргэжилтэн (2006-2007); Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын орлогч (2008-2012); Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч (2016-2020); Монгол Улсын Их Хурлын гишүүн (2020 оноос)
Улс төрийн сонгуульт ажил: НАМЗХ-ны дарга (2006-2013); Баян-Өндөр сумын НАШБ-ын дарга (2010-2012); Орхон аймгийн МАН-ын дарга (2013-2020); Орхон аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, Тэргүүлэгч, Бүлгийн дарга (2008-2020)
Гэр бүл: Эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг

Товчхон

Ажлын гараагаа үйлдвэрийн туслах ажилтанаар эхэлсэн Д.Батлут нь ур чадвар, манлайллаараа тод ялгарч орон нутгийн удирдлагын бүхий л шатанд амжилттай ажиллаж ахин дэвшиж олонд хүндлэгдсэн улс төрч юм. Тэрээр нутгийн удирдлага төдийгүй ууган улс төрийн хүчин болох Монгол Ардын Намын бүхий л шатанд ажиллаж ирсэн. Өдгөө тэрээр Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо, Үйлдвэржилтийн байнгын хорооны гишүүнээр ажиллаж байна. УИХ-ын Д.Батлут нь эрүүл мэндийн салбарт онцгой анхаарч эмнэлгийн байгууллагын ажилтан, албан хаагчдыг чадавхжуулах, нийгмийн баталгааг хангах асуудлыг онцолж бодит үр дүнд хүргэсэн ба хуурамч эм, эмийн хэрэгсэлийн асуудлыг Их хурлын чуулганаар анх хөндөж хянан шалгах түр хороо байгуулагдсанаар мянга мянган бүртгэлгүй, хуурамч эмийг илрүүлж байжээ. Мөн Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч байхаасаа онцгой анхаарч ирсэн шинжлэх ухаан, технологи, инноваци, үйлдвэрлэлийн хөгжлийн бодлогын нэг чухал зангилаа болох Шинжлэх ухаан, технологийн парк болон Үйлдвэрлэл, технологийн паркийн үндэс суурийг баттай тавих, хөгжүүлэх ажлыг шат дараалалтай арга хэмжээ авсаар байна. Тиймээс тэрээр нэр бүхий гишүүдийн хамт “Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл”-ийг өргөн барьж, 2022 онд УИХ-аар батлуулсан юм. УИХ-ын Д.Батлут өдгөө бичил үйлдвэр, үйлчилгээг дэмжих бодлогын хүрээнд тэрээр хуулийн төсөл олон нийтээр хэлэлцүүлж байна.