Орон нутгийн дэд бүтэц, зам харилцааны хөгжлөөс улсын хөгжил эхэлнэ гэж харж, зорьж явдаг улстөрчдийн нэг бол УИХ-ын гишүүн Д.Батлут. Засгийн газар, дипломат төлөөлөл болон санхүү, хөрөнгө оруулалтын байгууллагуудаас хөрөнгө татаж орон нутагт томоохон дэд бүтэц, инженерийн байгууламжийг бүтээн байгуулах ажлыг эхлүүлээд буй тэрээр “Өрхийн үйлдвэрлэл, ер нь ямар ч үйлдвэрлэл дэд бүтэц нь бэлэн бол хөгжихөд асуудалгүй.

-
2020-2024 он
- Улаанбаатар-Шар хөтөл-Эрдэнэт
- Авто замын нийт урт: 92.5км
- Төсөвт өртөг: 150.34 тэрбум төгрөг
- Төслийн үр ашиг: Замд холбогдох аймгууд
- Төслийн өгөөж: Жилд 87 тэрбум 52 сая төгрөг
Эрдэнэт үйлдвэрийг түшиглэсэн Аж үйлдвэр, технологийн парк байгуулагдсанаар үйлдвэр хөгжүүлэх хөрс болсон дэд бүтцээ шийдчих юм” хэмээн ярьж байна. Түүний дэд бүтэц, зам харилцааны чиглэлд амжуулсан бүхнийг тоочвол цөөнгүй ажлыг дурдах хэрэг гарна. Д.Батлут гишүүн орон нутгийн инженерийн байгууламжийг хөгжүүлэх, эрчим хүчний аюулгүй байдлыг хангах, зам харилцааг сайжруулах чиглэлд олон төсөл хэрэгжүүлсэн юм. Өнгөрсөн дөрвөн жилд амжуулсан эдгээр төслүүдээс гадна өнөө хавар бүтээн байгуулалт нь эхлэх Улаанбаатар-Шар Хөтөл-Эрдэнэт чиглэлийн замд орон нутгийнхан ам сайтай байна. Энэ зам ирэх онд ашиглалтад орсноор Хөвсгөл, Булган, Эрдэнэтийнхэн Улаанбаатар руу 100 гаруй км-ын дөт замаар зорчих нь. Булган аймгийн хойд, Сэлэнгэ аймгийн баруун хойд, Хөвсгөлийн олонх сумдын иргэдийн зорчих Шар хөтөлийн замын урт нь 92.54 км.