БАТЛУТ.МН БАТЛУТ.МН БАТЛУТ.МН
  • Эхлэл
  • Танилцуулга
  • Санал санаачилга
  • Хийгдсэн ажил
  • Мэдээ мэдээлэл
  • Холбоо барих
Тайлан татах
  • Эхлэл
  • Танилцуулга
  • Санал санаачилга
  • Хийгдсэн ажил
  • Мэдээ мэдээлэл
  • Холбоо барих
Тайлан татах

Нийгэм ба хүний хөгжил

Нийгэм ба хүний хөгжил

Д.Батлут гишүүн хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа “Намайг Дэлхийн зөн олон улсын байгууллагад ажиллах хугацаанд цөөнгүй айл хүнд нөхцөлөөсөө гарсан шүү. Дэлхийн зөнгөөс хэрэгжүүлдэг өрхийн үйлдвэрлэлийг дэмжсэн хүүгүй бичил зээлийн хөтөлбөрт хамрагдсан хүмүүс амжилтын түүхийг жинхэнэ утгаар нь бүтээдэг байлаа. 

Хүнд хөгжих боломж өгвөл амьдрал нь өөдлөөд ирдэг. Чухам тэр жилүүдэд л нийгэм болоод хүний хөгжил бүгдээс чухлыг ойлгосон” хэмээн ярьсан удаатай. Тэр зөвхөн ингэж яриад зогсоогүйг намтраас нь харж болно. Орхон аймгийн Засаг даргаар ажилласан хугацаандаа хэрэгжүүлсэн нийгмийн чиглэлийн олон төслүүд нь үүний тод гэрч юм. Тэдгээр ажлуудаас нь багш, эмч нарыг хөгжүүлэхэд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг онцолж дурдах учиртай. Д.Батлут Орхон аймгийн Засаг дарга болсон эхний жилдээ л хүний хөгжлийг нэгт тавьж ажиллахаа зарлаж байв. Тэгж зарласнаас яг нэг жилийн дараа Монгол Улсын Засгийн газар хүний хөгжлийн бодлого ярьж, баталсан түүх өнгөрсөнд бий. Мөн УИХ-ын гишүүнээр ажилласан дөрвөн жилийг нь тоймлоод харахад түүний онцолж анхаарсан өнцөг нь хүний хөгжил, нийгмийн асуудал байсан юм. 

Тэрээр сонгогдсон тойрогтоо цэцэрлэг, сургууль, соёлын төв, зам барихад онцгой анхаарч, түүний оролцоо дэмжлэгээр хог боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт эхлээд буй. Картон цаас, модны үртэснээс өөр зүйл найрлагад нь ороогүй хэрнээ нүүрснээс дутахгүй илчлэгтэй шахмал эко түлшний үйлдвэрийн төслийг дэмжиж амжилттай эхлүүлчихсэн явааг нь мөн энэ дашрамд тодотгоё. 

Ангилал

  • 1000 айлын орон сууц
  • Бичил бизнес эрхлэгчид
  • Дэд бүтэц, зам харилцаа
  • Нийгмийн эрүүл мэнд
  • Нийгэм ба хүний хөгжил
  • Технологи ба үйлдвэрлэл
  • Хойд бүсийн хөгжил
  • Хууль тогтоол, байнгын хороо
  • May 01, 2024

    Бүрэн эрхийн хугацааны тайлан

  • Share:
БАТЛУТ.МН БАТЛУТ.МН БАТЛУТ.МН
Facebook-f X-twitter Youtube

Бидэнтэй холбогдох

  • dbatlut@parliament.mn
  • +976 51267216

Эхлэл

  • Эхлэл
  • Танилцуулга
  • Санал санаачилга
  • Хийгдсэн ажил
  • Мэдээ мэдээлэл
  • Холбоо барих

Санал хүсэлт илгээх