БАТЛУТ.МН БАТЛУТ.МН БАТЛУТ.МН
  • Эхлэл
  • Танилцуулга
  • Санал санаачилга
  • Хийгдсэн ажил
  • Мэдээ мэдээлэл
  • Холбоо барих
Тайлан татах
  • Эхлэл
  • Танилцуулга
  • Санал санаачилга
  • Хийгдсэн ажил
  • Мэдээ мэдээлэл
  • Холбоо барих
Тайлан татах

Нийгмийн эрүүл мэнд

Нийгмийн эрүүл мэнд

Улсаараа хөгжихийн тулд хүнээ хөгжүүлэх ёстой, хүнээ хөгжүүлэх суурь нь нийгмийн эрүүл мэнд гэдгийг ам, ажлаараа нотолсон хууль тогтоочдын нэг бол УИХ-ын гишүүн Д.Батлут.  2020-2024 онд УИХ-ын гишүүнээр ажиллахдаа нийгмийн эрүүл мэндийн чиглэлд онцгойлон анхаарч ажилласан юм. 

Эрүүл мэндийн хууль тогтоомж хэрхэн хэрэгжиж буйг шалгах ажлын хэсгийг ахлах үедээ хуурамч эм, эмийн үнийн өсөлтийн талаар хүчтэй байр суурь илэрхийлж байсан тэрээр орон нутгийн өрхийн эмнэлгүүдийн санхүүжилтыг өсгөх шийдвэр гаргуулахад оройлон оролцсон нэгэн. Үр дүнд нь хөдөөгийн өрхийн эмнэлгийн ажилтнуудын цалин өсч, иргэдэд хүртээмжтэй сайн  үйлчлэх тусам санхүүжилт нь өсөх нөхцөл бүрдсэн юм. Бүр тодруулж хэлбэл энэ шийдвэр гарснаар иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээний чанар сайжрах боломж нээгдсэн билээ. 

Нийгмийн эрүүл мэндэд анхаарсан ажлаа тэрээр УИХ-д сонгогдохоосоо ч өмнө Орхон аймагт эхлүүлчихсэн байсныг дурдахгүй өнгөрч болохгүй. Тус аймгийн Засаг дарга байхдаа санаачилж эхлүүлсэн “Элэгний вирусгүй Эрдэнэт хот” хөтөлбөр нь тухайн үедээ  иргэдийн талархлыг хүлээсэн амжилттай ажлынх нь нэг байв. Олон хүнийг хавдрын эцсийн шатанд очихоос өмнө оношилж, өчнөөн өрхөд аз жаргал бэлэглэсэн энэ хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хагас жилийн дараа Засгийн газар “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрөө эхлүүлж байсан юм.  

Ангилал

  • 1000 айлын орон сууц
  • Бичил бизнес эрхлэгчид
  • Дэд бүтэц, зам харилцаа
  • Нийгмийн эрүүл мэнд
  • Нийгэм ба хүний хөгжил
  • Технологи ба үйлдвэрлэл
  • Хойд бүсийн хөгжил
  • Хууль тогтоол, байнгын хороо
  • May 01, 2024

    Бүрэн эрхийн хугацааны тайлан

  • Share:
БАТЛУТ.МН БАТЛУТ.МН БАТЛУТ.МН
Facebook-f X-twitter Youtube

Бидэнтэй холбогдох

  • dbatlut@parliament.mn
  • +976 51267216

Эхлэл

  • Эхлэл
  • Танилцуулга
  • Санал санаачилга
  • Хийгдсэн ажил
  • Мэдээ мэдээлэл
  • Холбоо барих

Санал хүсэлт илгээх