Эрдэнэт бол Монгол улсын хамгийн олон хүн амтай том суурингийн нэг. Нийт өрхийн тоо нь 24450 гэсэн статистик бий. Сүүлийн үеийн судалгаагаар хүн амынх нь тоо 100 мянгад дөхсөн гэх багцаа таамаг дуулддаг. Эрдэнэтийн хүн ам ихсэх тусам эрэлт нь өсч буй хэрэгцээний нэг бол орон сууц.

Д.Батлут гишүүний өнгөрсөн дөрвөн жилд амжуулсан ажлын нэг нь энэ том эрэлтийг хангах шийдэлд чиглэсэн юм. Бүр тодруулж хэлбэл Эрдэнэт хотын гэр хорооллын 1000 өрхийг орон сууцжуулахад шаардлагатай эхний ээлжийн инженерийн шугам сүлжээний зардлын санхүүжилтийг шийдвэрлүүлж чадсан билээ. Шийдвэрлүүлсэн төсвийн хэмжээ нь 50 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна. 1000 өрхийн орон сууцанд хамрагдах өрхүүд тодорхой болоод буй. Бүр тодруулж хэлбэл Эрдэнэ, Говил багуудаас тус бүр 270 айл, Уртын гол, Их залуу багуудаас тус бүр 240 айл, Цагаанчулуут багаас 72 айл “1000 айлын орон сууц”-нд хамрагдах юм.
Төгсгөлд нь онцлоход Монгол улсын аймаг бүрд ийм асуудал бий. Хүн амын төвлөрөл том суурингууд руу чиглэх урсгал нэмэгдсээр байгаа учраас хөдөөд орон сууцны эрэлт жил ирэх бүр өсч буй хэмээн албаныхан тайлбарлаж байна. Ийм үед орон нутагт орон сууц барих санхүүжилтийг амжилттай татаж чадсан шийдвэр гаргагчдын туршлага амин хэрэгцээтэй нь ойлгомжтой. Дахин онцлоход тийм хүмүүсийн нэг бол УИХ-ын гишүүн Д. Батлут юм.