БАТЛУТ.МН БАТЛУТ.МН БАТЛУТ.МН
  • Эхлэл
  • Танилцуулга
  • Санал санаачилга
  • Хийгдсэн ажил
  • Мэдээ мэдээлэл
  • Холбоо барих
Тайлан татах
  • Эхлэл
  • Танилцуулга
  • Санал санаачилга
  • Хийгдсэн ажил
  • Мэдээ мэдээлэл
  • Холбоо барих
Тайлан татах

Хойд бүсийн хөгжил

Хойд бүсийн хөгжил

Монгол улсын бүсчилсэн хөгжлийн зураглалаас анзаарахад  хойд бүсэд бусдаасаа ялгарах нэг том давуу тал бий. Баруун бүсийнхэн мал аж ахуй эрхэлдгээрээ ижилхэн, төвийн бүсийнхэн мал аж ахуй-газар тариалан хосолсон бүтцээрээ адилхан бол хойд бүсийн гурван аймаг тийм биш. Хөвсгөлийнхөн аялал жуулчлал, Булганынхан мал аж ахуй-газар тариалан,  Эрдэнэтийнхэн  үйлдвэр технологийн давуу талаараа амьжиргаагаа залгуулж яваа. Тус аймгуудын биесээсээ ялгарах эдгээр онцлогийг хоршуулж хөгжүүлбэл хойд бүс  “хөгжлийн алтан хослол” байх бүрэн боломжтой хэмээн Д.Батлут гишүүн онцолж байна. 

Тэрээр саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Эрдэнэт бол инженерүүдийн хот. Өнгөрсөн жилүүдэд бид нөөцдөө тулгуурлаж Эрдэнэт Шинжлэх ухаан технологийн паркийг байгуулсан.  Энэ загвар туршлагаа Булган, Хөвсгөлд хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Эрдэнэтэд бэлээхэн буй инженер технологийн шийдлийг Булганы мал аж ахуй-газар тариалан, Хөвсгөлийн аялал жуулчлалын салбарт хэрэгжих өрхийн үйлдвэрлэлийн төсөлд ашиглавал Булганы малчин өрхүүд, Хөвсгөлийн аялал жуулчлалын бизнес хийдэг иргэд хангалуун амьдрах бүрэн боломжтой” гэсэн юм.  

Ангилал

  • 1000 айлын орон сууц
  • Бичил бизнес эрхлэгчид
  • Дэд бүтэц, зам харилцаа
  • Нийгмийн эрүүл мэнд
  • Нийгэм ба хүний хөгжил
  • Технологи ба үйлдвэрлэл
  • Хойд бүсийн хөгжил
  • Хууль тогтоол, байнгын хороо
  • May 01, 2024

    Бүрэн эрхийн хугацааны тайлан

  • Share:
БАТЛУТ.МН БАТЛУТ.МН БАТЛУТ.МН
Facebook-f X-twitter Youtube

Бидэнтэй холбогдох

  • dbatlut@parliament.mn
  • +976 51267216

Эхлэл

  • Эхлэл
  • Танилцуулга
  • Санал санаачилга
  • Хийгдсэн ажил
  • Мэдээ мэдээлэл
  • Холбоо барих

Санал хүсэлт илгээх