Булган аймгийн Баяннуур, Дашинчилэн, Рашаант сумын иргэдтэйгээ уулзаж Хойд бүсийн хөгжлийн үзэл баримтлал, Булган, Орхон, Хөвсгөл аймгийн хөгжлийн загвар, нийгэм, эдийн засгийн давуу талуудыг танилцууллаа.

Баяннуур сум нь баруун бүсийн аймгуудын малын тэжээлийг хангах зорилгоор “Тэжээлийн сангийн аж ахуй”-г байгуулж байсан бол Дашинчилэн сум нь Хунтайжийн балгас, Хадаасангийн балгас гээд түүх, дурсгалын өлгий нутаг юм. 
Рашаант сум нь Монгол-Зөвлөлтийн Сансрын хамтарсан нислэгийн бэлгэдэл болгон 1982 онд “Сансар САА”-г байгуулж байсан гээд олон сайхан түүх бий.
Ийм сайхан эх түүхийн өлгий нутаг Булган хангайн ард иргэдтэйгээ уулзаж УИХ-ын гишүүний 2020-2024 онд хийсэн ажлын тайлангаа танилцууллаа.
Энэхүү уулзалтыг УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар, “Хойд бүсийн хөгжлийн төв”-ийн Удирдах зөвлөлийн дарга Д.Үүрийнтуяа нартай хамт зохион байгуулж Орхон, Булган, Хөвсгөл-Хойд бүсийн хөгжлийн чиг хандлага, цаашдын зорилтын талаар танилцууллаа.
Уулзалтад хүрэлцэн ирсэн Булган аймгийн Баяннуур, Дашинчилэн, Рашаант сумын иргэддээ баярлалаа