Монгол улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг болон “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ыг 2031 он хүртэлх хугацаанд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан бүтээн байгуулалт, томоохон төслүүдийн нэг болох баяжуулах үйлдвэрийн өргөтгөл шинэчлэлийн хүрээнд хэрэгжүүлж буй Хаягдал хураах шинэ санг (Хаягдлын аж ахуй) байгуулахад шаардлагатай 3,948,21 га газрыг Орхон аймгийн ИТХ-аас улсын тусгай хэрэгцээнд авахыг дэмжин түүхэн шийдвэр гаргасан тул Орхон аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдөд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын уурхайчин хамт олон талархал ирүүллээ.
