Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын иргэдтэй уулзаж УИХ, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа болон Хойд бүсийн хөгжлийн тэргүүлэх чиглэл, Орхон, Булган, Хөвсгөл аймгийн хамтын хөгжлийн зорилтыг танилцууллаа.

Шинэ-Идэр сумыг Монгол Улсад “Оюуны их уурхай” хэмээн нэрлэдэг нь энэ сумаас гаралтай эрдэмтэн, судлаач, төрийн нэрт зүтгэлтэн, алдартан гавъяатуудтай салшгүй холбоотой юм.Монгол Улсын хөдөлмөрийн баатар Б.Ширэндэв, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавъяат хуульч, доктор Б.Чимэд гээд олон сайхан эрхэмүүд бий. Энэ сайхан эрхэм гавъяат, эрдэмтэн, судлаачдын өлгий нутаг болсон Шинэ-Идэр сумынхаа нийт иргэддээ УИХ-аас хэрэгжүүлж буй бодлого болон хууль, журмын талаар танилцууллаа.