УИХ-ын хэлэлцүүлэгт мөдхөн орох иргэдэд хэрэгтэй хуулийн нэг бол Бичил үйлдвэр үйлчилгээг дэмжих тухай хуулийн төсөл. Энэ хуулийн төслийг санаачилж боловсруулсан хүн нь УИХ-ын гишүүн Д.Батлут юм. Тэрээр уг хуулийн төслийг санаачлах болсон шалтгаанаа “Улстөрчид жижиг, дунд үйлдвэрийг дэмжих ёстой гэж их ярьдаг. Гэхдээ жижиг, дунд үйлдвэрлэлийн ихэнхийг бичил бизнес эзэлдгийг огт анзаардаггүй. Жижиг, дунд үйлдвэрлэлийг 200, 300 саяар эргэлддэг гэж хараад зээлийн шалгуур тавьчихаар тэдний ихэнх болох бичил бизнес эрхлэгчид тойргийн гадна үлдчихдэг. Гэтэл үнэн хэрэгтээ бичил бизнесийнхний эргэлт туйлын бага шүү дээ. Жилийн эргэлт нь 20,30,40 саяар л яригддаг.

Евро сортын гүзээлгэнийг Эрдэнэт тариалж буй өрхийн бизнес эрхлэгч П.Пүрэвсүрэн.
Орон нутагт анхан шатнаас нь ажилласан учраас миний хувьд энэ онцлогийг олж хараад хуулийн төсөл санаачлан боловсрууллаа” хэмээн тайлбарласан юм. Түүний санаачлан боловсруулсан хуулийн төсөл өдгөө parlament.mn сайт дээр байршиж буй. Уг хуулийн төсөлд иргэдийн саналыг авч дууссаны эцэст дараагийн шат руу шилжих юм.

Гоёлын хайс,болон бүхий л төрлийн тавилгыг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж буй
өрхийн бизнес эрхлэгч мужаан З.Дэмбэрэл
УИХ-ын гишүүн Д.Батлутын тухайд бичил бизнес эрхлэгчдэд хүүгүй, барьцаагүй зээл олгох санаачлагыг эхлүүлж, үр дүнд хүрчихсэн явааг энд онцлох учиртай. Энэ жишгийг тэрээр Орхон аймагт хэрэгжүүлж, хэд хэдэн гарааны төсөл амжилттай хэрэгжиж байна.