УИХ-ын гишүүн Д.Батлут Орхон аймгийн засаг даргаар ажиллах үедээ гарааны төслүүдийг бойжуулах зорилготой Эрдэнэт Шинжлэх ухаан технологийн паркийг санаачлан байгуулж байв. Тэрээр өнгөрсөн дөрвөн жилд ч энэ паркдаа онцгой анхаарал хандуулан ажилласан юм. Энэ паркаас хэд хэдэн амжилттай төсөл төрсний нэг нь евро стандартын будгийн үйлдвэр юм. Ганц цагийн дотор хатдаг, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлдэг тус үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллавал Монгол улсын будгийн хэрэглээний тал хувийг дангаараа хангах боломжтой.

Одоогоос зургаан жилийн өмнө олон улсын IPENбайгуулагатай хамтран импортын будганд шинжилгээ хийхэд 56 ахуйн хэрэглээний будгаас 39 нь буюу 70 хувь нь хар тугалганы агууламжтай гарч байв. Ингээд харахаар Эрдэнэт Шинжлэх ухаан, технологийн паркад амжилттай “бойжиж” буй евро стандартын будгийн үйлдвэр импортоор гарах долларын урсгалыг сааруулах эдийн засгийн ач холбогдолтойгоос гадна Монгол улсын иргэдийн эрүүл мэндэд ч эерэг шийдэл болоод буй. Монгол улсын гэж хэлж буй нь цаанаа учиртай. Тус үйлдвэрийн бүтээгдэхүүн нийслэлийн зах зээлд хэдийнэ нэвтэрч, хэрэглэгчдийн хүрээгээ тэлсээр байна. Эрдэнэт Шинжлэх ухаан технологийн парк цаашид ч нийгэм, эдийн засагт эерэг нөлөөтэй гарааны төслүүдийг бойжуулсаар байх юм.