Дуудлага хүлээн авах: 08:00-18-00
Олны анхаарал орж, УИХ-ын сонсголын гол сэдэв болоод буй хуурамч эм, эмийн үнийн өсөлттэй тэмцэх ажилд 2020 оноос анхаарал хандуулсан хууль тогтоочдын нэг бол Д.Батлут гишүүн. Тэрээр эрүүл мэндийн салбарт хамаатай хууль тогтоомжууд амьдрал дээр хэрхэн хэрэгжиж байгааг судлах үүрэг чиглэл бүхий ажлын хэсгийг ахласан цагаасаа энэ сэдвийг “барьж авсан” юм. УИХ-ын гишүүн Д.Батлут хуурамч эм, эмийн үнийн өсөлт олны анхааралд орохоос өмнө чуулганы танхимд “Монополь компаниуд нийлүүлэлтийг удирдаж эмийн үнийн хөөрөгдөл бий болгодог. МОНОС компанид эм, эмнэлгийн хэрэгслийн жижиглэнгийн худалдаа эрхлэх зөвшөөрлийг төрөөс олгосон байх юм.
Нийлүүлэлтийг бүрэн хянах боломжтой том компани жижиглэнгийн зах зээлд орвол үнийг удирдах давуу эрх нь улам баталгаажна шүү дээ. Орон нутагт ажилладаг эмийн сангуудад өдөр ирэх тусам эмийн үнэ өсч байна. Мэргэжлийн байгууллагууд нь эмийн чанарыг иргэдээс авсан санал асуулгын хүрээнд УИХ-д танилцуулж буйг ойлгохгүй байна. Эмийн чанарыг лабораторид шинжилж тогтоох ёстой. Лабораторийн дүгнэлтийг иргэдэд танилцуулах ёстой мэргэжлийн байгууллага эмийн чанарыг иргэдээс асууж байгаа нь ичгүүртэй хэрэг” хэмээн мэдэгдэж байв.